Гаалийн Бүрдүүлэлт
Гаалийн зуучийн үйлчилгээ нь гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, хурдан шуурхай явуулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг үйлчилгээ юм.
Гаалийн бүрдүүлэлт нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсвэл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм.
Гадаад худалдаанд оролцогч ААН, иргэдэд бид гаалийн болон гаалийн тарифын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмууд, бусад хууль тогтоомжийн талаар тайлбарлаж зөвлөгөө өгөн гаалийн зуучлалын гэрээний үндсэн дээр бараа эзэмшигч таны өмнөөс бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийдэг болно.