2013 онд байгуулагдсан. Ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагааны явуулж  байгаа бөгөөд 32 Volvo, Mercedes Benz, DAF, Scania брэндийн машинаар ОХУ, Монгол Улс, БНХАУ, Шенгений 5 оронд тээвэр зуучлалын үйл ажиллагаа тогтмол явуулж байна.

20-25 тонны багтаамжтай, хөргүүртэй машинаар хүнсний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг олон улсын TIR тээвэрлэлтийн эрхийн дагуу гэрээгээр тээвэрлэнэ.

Нийт 40 ажилтан ажиллагсадтай.

Шуудайтай, хайрцагласан, чанаж болгосон мах болон дайвар бүтээгдэхүүнүүдийг хүнсний аюулгүй байдлын дүрэм, стандартын дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна.

Хонь, үхэр, адуу, ямааны мах болон дайвар бүтээгдэхүүнүүдийг 20-25  тоннын машинаар тогтмол тээвэрлэлт хийнэ.

Манай хамт олон нь Олон улсын тээвэр зуучийн чиглэлээр олон жил ажилласан өндөр мэдлэг туршлага, ур чадвартай, эрч хүчтэй, найрсаг залуучуудаас бүрдсэн бөгөөд дэлхийн аль ч улс орноос тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр ложистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.