ТИР

Манай компани Европын холбооноос Улаанбаатар хот хүртэлх түүвэр ачаа ачих ТИР машины тээвэрт анхдагч нь бөгөөд эргэлтийн хугацаа хамгийн богино байгаа нь хэрэглэгчдийн цаг хугацаа болон зардалыг маш сайн хэмнэдэг юм. Түүвэр ачаа нь таны ачааг бусад ачаатай нийлүүлэн боломжит үнээр, хугацаа хэмнэн тээвэрлэгдээрээ онцлогтой.

Бид үйлдвэрийн газраас шууд төмөр замаар чингэлэг мөн ТИР машин ачихын хажуугаар өөрийн Берлин хот дах Людвигсфелдегийн гаалийн хяналттай агуулахаар дамжуулан түүвэр ачааг ТИР машин болон чингэлэгээр тээвэрлэж байна. Одоогийн байдлаар манай агуулахаас долоо хоногт 3-4 удаа түүвэр ачаа ачих ТИР машин, мөн 1 удаа түүвэр чингэлэг ачигдан нарлаг Монгол оронруу хөдөлж байна.

Илгээгч экспортын гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй тохиолдолд бид хүлээн авагчийн хүсэлтийн дагуу хийх боломжтой.

Доорхи нөхцөл хангагдсан байх шаардлагатай:

Илгээгч компани нь экспорт хийх эрхтэй байх үндэс дээр барааны нэхэмжлэхийг Монгол хаяг дээр бичих

Илгээгч компани Европын холбооны гаалийн нэгдсэн системд бүртгэгдсэн кодыг /EORI number/ бидэнд дамжуулах

Илгээгч компани биднийг бүрдүүлэлт хийхийг бичгэн байдлаар зөвшөөрөх

Илгээгч гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай барааны гаалийн код, цэвэр, бохир жинг дамжуулах

Бид бүрдүүлэлт хийх тохиолдолд стандарт тариф нь 75,00 евро байдаг. Гаалийн үзлэг хийх шаардлагатай тохиолдолд нэмэлт зардал гарах магадлалтай. Экспортын гаалийн мэдүүлэг европын холбооны гаалийн нэгдсэн системд бүртгэгдсэнээс хойш 24-48 цагийн хугацаанд ачилтын зөвшөөрөл гарна. Иймд бид илгээгчээс аль болох эрт мэдээлэл авч бүрдүүлэлт хийж эхлэх тусам цаг хугацаа хэмнэх юм.

Илгээгч ачааг манай агуулах руу оруулж ирж байгаа тохиолдолд и-мэйлээр бидэнд ачаа ямар бичиг баримттайгаар, хэзээ манай агуулах руу гарахыг мэдэгдвэл бидэнд ачилт төлөвлөхөд дөxөм байдаг юм.

Экспорт Тээвэр

Таны хүссэн улс орон руу экспортын өргөн шийдэл бүхий тээврийг зохион байгуулж байна.

Бүх төрлийн ачаа барааг зохих хууль журмын дагуу бүрдүүлэлт хийн, хамтран ажиллагч гадаад агентийн сүлжээг ашиглан таны хүссэн улс орон руу экспортын өргөн шийдэл бүхий тээврийг зохион байгуулж байна.

Экспортын тээврийн үйлчилгээ:

Тээврийн маршрутыг тодорхойлох

Ачаа барааны бичиг баримтын бүрдүүлэлт

Ачаа барааны баглаа боодлын бэхэлгээ

Бараа материалд хаяг, шошго наах